ЗГ: Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Zasgiin gazar medeelel/wMmfnR41v6wFAfWnue5Z.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-“Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,

-Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,

-Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,

-Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ХБ-ны өрийг төлүүлэхдээ шүүхээр явах юм бол хэзээ ч бүтэхгүй. Нөгөө авилгалч шүүгчид Бат-Үүлийг сулласан шиг хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд шүүх хурлаа хойшлуулсаар 5 жил болоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд авилгалчдыг суллаад явуулна. Нөгөөдүүл нь өрөө төлөхгүй ял завшина. Тэгэхээр УИХ албадан төлүүлэх түр хууль гаргаад онцгой дэглэмээр өрөө төлүүлэх хэрэгтэй.