ЗГ: Визийн шаардлагаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/wMmfnR41v6wFAfWnue5Z.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнд,

-Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.