Э.Бат-Үүл: Жижиг улс зүрх зоригтой байж л их гүрнүүдийн хүндлэлийг хүлээдэг юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Bat-Uul/277416512_944931876187646_2917293629217712624_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Монголчуудын нэр төрд халдсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанууд их болсон талаар онцолж, Сүхбаатарын талбайд эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Жижиг улс зүрх зоригтой байж л их гүрнүүдийн хүндлэлийг хүлээдэг юм.Үүнийг анх дэлхийд харуулсан Улс бол Швейцарь, хожим нь Сингапур нэмэгдсэн. Америк, Орос, Хятад аль нь ч Монгол Улсыг хүндэлдэг байх хэрэгтэй. Путины женокууд, хомосоветусууд Монголчуудыг аймхай харагдуулаад байна" гэв.

Жижиг Улс зүрх зоригтой байж л их гүрнүүдийн хүндлэлийг хүлээдэг юм.Үүнийг анх дэлхийд харуулсан Улс бол Швейцарь,хожим нь Сингапур нэмэгдсэн!
Америк,Орос,Хятад аль нь ч Монгол Улсыг хүндэлдэг байх хэрэгтэй! Путины женокууд,хомосоветусууд монголчуудыг аймхай харагдуулаад бна!

— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) May 7, 2022