Иргэд: Мэргэжлийн хяналтынхан үйлдвэрт байсан үхсэн нохой, муудсан махны хажуугаар НҮДЭЭ АНИАД ЗӨРСӨН ХЭРЭГ ҮҮ

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин 2 сек
30
legacy:эмээлт/284415899_555486499318969_3774986711466932740_n.jpg

Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд гэнэтийн шалгалт хийнэ гэж Засгийн газраас мэдээлсэн билээ. Үүний дараа хятадууд шөнийн цагаар найман тонн өмхий мах хот руу тээвэрлэж байгаад баригдсан байдаг. Үүнээс үүдэн "Гэнэтий шалгалт хийнэ гэдгээ зарлаж, хятадуудад боломж олголоо" гэж иргэд дургүйцэж, маргаан эсэргүүцэл дагуулж байгаа билээ.


Тэгвэл Төрийн ордны гадаа иргэд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Эмээлт дэх Хятад үйлдвэрийн махны дээжийг дэлгэж, ҮАБЗ-ийг хуралдуулахыг шаардсан юм. Тодруулбал, “Энэ бодис тогооны ёроолд байсан. Би хуулж аваад хадгалсан байснаа авчирлаа. Юу болохыг нь шалгуулна. Хоёр өөр лабораторид шинжлүүлнэ. Тэгэхгүй бол дундуур нь но орж мэднэ. Яагаад гэвэл, эмнэлгээр дүүрэн өвдөж, зовсон хүүхдүүд байна. Энэ бүхний эхлэл хүнс ялангуяа махтай шууд холбоотой. Тиймээс үнэхээр химийн бодис агуулсан эсэх, чухам юу болохыг хоёр лабораториар шалгуулна. Иргэдэд хандаж хэлэхэд махаа ченжүүдээс бус малчдаас авч байгаарай. Эрүүл мэндээ бодоорой" гэсэн юм. Түүнчлэн "Бодис хольсон найман тонн махыг энэ лацаар лацадсан байсан. Гэтэл лацыг нь авч махаа сольсон байж магадгүй. Мах бэлтгэдэг цех дотроос үхсэн нохой хүртэл гарч ирж байсан. Мэргэжлийн хяналт байнга шалгадаг гэсэн. Тэгсэн хэрнээ тэр үхсэн нохой, энэ муудсан махны хаагуур зөрчих вөө. Тэд нүдээ аньж явсан юм уу” гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Шинжилгээнээс өмнө төрийн албан хаагчдад шахчих вий

  • З
    ЗОЧИН4 жил өмнө

    Хахууль авсан мэргэжлийн хяналтыхан нүдээ аниад явах нь инүүхэнд. Мэргэжлийн хянан шалгах биш мэргэжлийн хэмжээнд хахууль авч нуун дарагдуулах байгууллага болсон гэсэн олны ам ортой:

  • З
    Зочин4 жил өмнө

    Хорт хавдар туссан хүүхдүүд, хүмүүс төрөөс хохирол нэхэмжлэх эрхтэй. Үндсэн хуульд төр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, батлан даах ёстой гэж заасан. Гэтэл төр хятадуудад мах, хүнсний салбарыг даатгаж, хятадууд нь албаар биднийг хордуулж байгааг төр буюу Мэргэжлийн хяналт нь мэдэхгүй, мэдсэн ч авилгал аваад дарж байгаа тул өвдсөн иргэдийн зардлыг төр, хятад үйлдвэрүүд төлөх ёстой.