Хөнгөнатлетикийн ДАШТ-д оролцож буй Б.Мөнхзаяагийн бэртэл сэдэрсэн ч тэсвэр гарган бариандаа орлоо

Спорт
Deegii
Унших: 1 мин
00
legacy:sport/293678101_6026174464065197_8791218824798358624_n.jpg

"Орегон-2022" хөнгөнатлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:46:09 минутын амжилтаар 30 дугаар барианд орлоо.

Энэ зайд Этиофийн Г.Гебресласе 2:18:11 амжилтаар алт, Кенийн Ж. Корир 2:18:20 гүйж мөнгө, Израилийн Л.Салпетер 2:20:18-аар хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-ын гурван тамирчин (С.Холл-5, И.Бэйтс -7, К. Д'Амато -8) эхний наймд гүйж, хөгжөөн дэмжигчдээ баясгав.

Манай тамирчин Б.Мөнхзаяа гараанаас гараад эхний хэдэн км-т толгой хэсэгт явсан ч хуучин бэртэл нь сэдэрч, хэмнэлээ алдаж эхэлсэн байна. Гэвч тэсвэр, тэвчээр, эрсдэл гарган бүтэн гүйж, ийнхүү бариандаа орлоо.

Таван цагариг сонин

legacy:sport/293654055_6026174607398516_3384505448535260146_n.jpg legacy:sport/294485792_6026174647398512_8459122695562954888_n.jpg legacy:sport/294485792_6026174647398512_8459122695562954888_n.jpg