“BLACKPINK” хамтлаг эргэн ирэхэд бэлэн боллоо

Дэлхий дахинд
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:blackpink/BLACKPINNK-Pink-Venom-Concept-Teaser-Photos-Videos-COVER-.jpg

БНСУ-ын YG-Entertainment-ийн дор 2016 онд 4 гишүүнтэйгээр хамгийн анхны дуугаа цацаж байсан "BLACKPINK" хамтлаг өдгөө дэлхий дахинд нэр алдраа түгээж байгаа билээ.

Хамгийн сүүлд 2020 онд эргэн эрэлтээ хийсэн BLACKPINK хамтлаг 2 жилийн турш шүтэн бишрэгчдээ хүлээлгэсний эцэст энэ сарын 19-нд "PINK VENOM" дуугаар эргэн эрэлтээ хийх гэж байна.

Тус хамтлагийн бүрэн хэмжээний 2 дахь цомгийн урьдчилсан захиалга эхэлснээс хойш захиалгын сайтууд гацалтад орж эхэлжээ. Энэ удаагийн эргэн эрэлтээр хамтлагийн гишүүн Jisoo шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд орж байгаа юм.

legacy:blackpink/mqdefault.jpg

Дашрамд дурдахад тус хамтлагийн Жэнни дуучин The Weeknd-н найруулж буй HBO-ийн цувралд дүр бүтээж байгаа билээ.