BTS, BLACKPINK хамтлагууд 2022 оны MTV Video Music Awards-ын оны шилдэг хамтлагт нэрээ дэвшүүлжээ

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/7.1/bts-1655327072.jpg

K-pop супер хамтлагууд болох BTS болон BLACKPINK 2022 оны MTV Video Music Awards-ын оны шилдэг хамтлагт нэр дэвшсэн тухай АНУ-ын хөгжмийн суваг мэдэгдлээ. Хоёр К-поп хамтлаг оны шилдэг хамтлагийн төлөө City Girls, Foo Fighters, Imagine Dragons, Maneskin, Red Hot Chili Peppers, Silk Sonic нартай өрсөлдөх болно гэж MTV баасан гаригт (АНУ-ын цагаар) нүүр хуудас болон олон нийтийн сүлжээндээ мэдээлсэн аж.

BTS өмнө нь Шилдэг К-поп, Шилдэг бүжиг дэглээч, Шилдэг визуал эффект, Шилдэг Метаверс үзүүлбэр зэрэг төрөлд нэр дэвшиж байжээ. Харин BLACKPINK оны шилдэг хамтлагаас гадна Шилдэг К-поп, Шилдэг Метаверс тоглолтын төлөө өрсөлдөж байна.