“House of the dragon”-ы эхний ангийг үзэхээр 10 сая хүн зэрэг хандаж, гацалт үүсжээ

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:yanjaa/chocolate/kino/landscape-desktop.764.430.jpg

"Game of thrones" дэлхийн шилдэг цувралын өмнөх үеийг өгүүлэх "House of the dragon"-ы эхний анги өчигдөр "HBO MAX"-аар цацагдсан билээ. Үзэгчдийн хүлээлтийг үүсгэсэн уг цувралын эхний ангийг үзэхээр 10 сая хүн зэрэг хандсан байна. Улмаар "HBO MAX" гацаж, нэлээдгүй шуугиан дэгджээ. Хэдийгээр техникийн саатал гарсан ч кино үзсэн үзэгчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна.

Уг цувралын дараагийн анги энэ сарын 28-ны өдөр буюу ирэх ням гарагт цацагдах юм.