“Цурам ажиллагаа Монголын кино урлагийн цензурийг дээшлүүлж, шинэ түвшинд гарч байгааг илэрхийллээ“

Сурвалжлага
DeegiiУнших: 4 мин 18 сек
110
legacy:fantastik tamir/fffhjdj.jpg
legacy:fantastik tamir/gfgdf.jpg

Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг, мэргэжил нэгтнүүд болоод салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн "Фантастик продакшн"-ы ээлжит уран бүтээл Зура 2: Цурам ажиллагаа киноны нээлт өнгөрсөн баасан гарагт нижгэр болж өндөрлөв.

Манай сурвалжлах баг нээлтийн үйл ажиллагаа болж буй зочид буудалд очиход улаан хивсний ёслол эхлэхэд бэлэн болоод байв. Маш нарийн зохион байгуулалтайгаар олон хүний ая тухыг хангаж бэлдсэн нь хэний ч нүдэнд илхэн харагдав. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, хүндэт зочид, үзэгч тус бүрд өөрсдийн орон зайг бэлджээ.

Ингээд төд удалгүй нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Кинонд дүр бүтээсэн уран бүтээлчид, орлон тоглогчид, арын албаныхан гээд хүн нэг бүрийн нэрийг дуудаж улаан хивсээр алхуулав.

Энэ бүхний дундаас хамгийн эхэнд зураг авалтын үеэр ажилласан жолооч, тогооч тэргүүтний багийнхныг танилцуулж зарлав. Аливаа арга хэмжээ хүндэтгэлийн уулзалтад гол дүр болон даргыг эхэлж зарладгийг харж заншсанаас өөр өнцөг харсан нь тэр байв. Бага зэрэг ичингүйрч сандарсан тэдгээр хүмүүсийн царай, тэр мөч сэтгэлд тод үлдэв.

legacy:fantastik tamir/faasras.jpg legacy:fantastik tamir/hyerefd.jpg

Кино шүүмжлэгчдийн зүгээс "Цурам ажиллагаа" кино өндөр үнэлгээ авчээ. Тэдгээр шүүмжлэгчид хэрхэн дүгнэснийг хүргэж байна.

Монгол Кино Продюсер "Энэхүү бүтээлээр Монгол кино урлаг яах аргагүй шинэ түвшинд гарч байгааг илэрхийлж байна. Өгч болох хамгийн дээд үнэлгээг, ялангуяа тулааны найруулга болон гүйцэтгэл дээр ийнхүү хамгийн өндрөөр үнэлэх нь зүй ёсны хэрэг юм.

Аливаа улс орны төрийн бодлогын тулгуур багана болох дээд зэргийн нууцлалтай, нэр нь хэзээ ч үл дурсагдах тагнуулчдын тухай бөгөөд манай хоёр хөрш орны дипломат харилцааны урт удаан түүхтэй ээдрээтэй бөгөөд маш эмзэг сэдвээр оролдох хэр баргийн уран бүтээлчдийн зориг хүрэхгүй байсныг гүйцэтгэлийн маш өндөр чанартайгаар хийж гүйцэтгэлээ.

"Фантастик продакшн"-ы ээлжит уран бүтээл уламжлал ёсоор цахиур хагалан, кино урлаг болон бизнесийн оройн дээд амжилтыг дахин үзүүлэх гайхамшигтай сайн болсныг гэрчилж байна" гэв.

Movie review with victor: "Би энэ кинонд ганц л юмыг сайн хэлж чадна. Тэд Монголын кино урлагийн цензурийг нэлээн дээш татчихлаа. Би лав өмнө нь хэзээ ч харж байгаагүй зураглал, action хэсгүүд, үзэгчдийн нүдийг хужирлах олон чимэг хэсгүүдтэй болон сайн жүжигчдээр зодсон тийм л бүтээл байсан. Үгүй нээрээ Монгол киног ингэж хийж болдог л юм байна гэж бодсон шүү." гэжээ.

Мөн нээлтийн хүндэт зочдын сэтгэгдлийг хуваалцъя.

"Киноны хил хязгаар Монголд үгүй болсон гэдгийг харууллаа"

legacy:fantastik tamir/agluuu.jpg

МУГЖ Аглуу /Л.Баттулга/ "Юуны өмнө "Фантастик продакшн"-ы залуу уран бүтээлчдэд халуун баяр хүргэе. Миний хувьд "эйкшн" төрлийн кинонд дуртай. Маш том санаа агуулсан, залуусыг зөв зүйлд уриалсан, шударга, эх оронч байхын тулд юуг ч давж гарч чадах кино болжээ. Жүжигчин Ариунбямбад баяр хүргэмээр байна. Киноны хил хязгаар Монголд үгүй болсон гэдгийг харуулж чадсан бүтээл болжээ гэж бодож байна" гэв.

"Зура 2: Цурам ажиллагаа" кино сэтгэлийн утсыг хөндөж чадлаа

legacy:fantastik tamir/byambatsogt.jpg

Жүжигчин Д.Бямбацогт: "Зура 2: Цурам ажиллагаа" кино сэтгэлийн утсыг хөндөж чадлаа. Эх орон, эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ гэдгийг харуулж чадсан гэж хувьдаа дүгнэж байна. Үнэхээр мундаг байна" хэмээлээ.

"Монголын кино урлагийг нэлээн хэдэн шат ахиулсан уран бүтээл болжээ"

legacy:fantastik tamir/temvjin.jpg

"Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин "Сэтгэл маш өндөр байна. Монголын кино урлагийг нэлээн хэдэн шат ахиулсан, гайхамшигтай сайхан зураг авалттай, өнөөгийн нийгэмд дугарах ёстой зүйлийг зоригтой дугарч чадсан бүтээл болсон байна. Магадгүй энэ кино араасаа олон зүйл дагуулах байх. Харин тэрхүү дагуулах зүйлс нь амжилттай зүйл байгаасай гэж бодож байна. Монголынхоо олон кино хийдэг уран бүтээлчдийн хурцалж өгсөн бүтээл болсон байна. Монголын кино урлаг дэлхийд төдийгүй, азидаа хөл тавих цаг нь болсон гэдгийг харууллаа" гэлээ.

legacy:fantastik tamir/yhhhh.jpg

"Фантастик продакшн"-ы жүжигчин, СТА Э.Алдар "Киноны төгсгөлийг удаан хүлээсэн. Кинон дундуур хүмүүсийн сэтгэл их хөдөллөө. Манай "Фантастик продакшн"-ы зорьсон, өгөхийг хүссэн мессеж, илэрхийлэх гэсэн санааг ойлгосон байх гэж бодсон. Хүмүүс шоконд орсонд гайхсан. Танхимаасаа гарах уу эсвэл гарахгүй байсаар байх уу гэсэн байдалтай зогссоор байсан. Бид нарыг эхэлж танхимаас гарахгүй бол хүмүүс гарахгүй байсан. Маш сонин бөгөөд шинэлэг мэдрэмж төрлөө.

"Фантастик продакшн"-ы зүгээс надад гурван удаа санал тавьсан. Гурав дахь саналыг нь хүлээж авсан"

legacy:fantastik tamir/ariunbyamba.jpg

Жүжигчин С.Ариунбямба: "Аливаа шинэ киноны нээлт ямагт сайхан байдаг. Том баг бүрэлдэхүүн, олон сар хамтарч ажилласан том ажлаа хүлээж авсанд сэтгэгдэл өндөр байна. Үзэгчид халуун дотно, хүчтэй хүлээж авлаа. "Фантастик продакшн"-ы зүгээс надад гурван удаа санал тавьсан. Гурав дахь саналыг нь хүлээж авсан. Фантастик итгэл даасан, хариуцлагатай, мэргэжлийн байж, стандартад нийцүүлж ажиллаж чадлаа. Өмнө цэвэр "эйкшн" төрлийн дүрд төдийлөн тоглож байгаагүй, энэ кинон дээр маш их зодолдлоо. Тулааны хэсгүүдэд түлхүү ажилласан сайхан бүтээл боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сурвалжилгын эхэнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн "Фантастик продакшн" гэж онцолсны учир нь кино, дэлгэцийн салбарын үе үеийн шилдгүүд "Цурам ажиллагаа" киног үзсэнийхээ дараа бахархсан сэтгэл хөөрлөө барьж ядан байсан тэрхүү агшныг онцлон тэмдэглэсэн нь тэр байв.

Ерөнхийдөө Цурам ажиллагаа киноноос ойрын хоёр жилд улс төрийн хүрээнд болсон үйл явдал хийгээд тэдгээрээс бидний амьдралд нөлөөлсөн ойлгомжгүй үлдсэн үйл явдлын учир тайлагдаж, өөрсдийгөө толинд харах мэт мэдрэмжийг хүн бүр авна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж энэ бол бодит түүх, баримтат кино биш уран сайхны кино гэдгийг уншигч танд сануулах нь илүүц биз ээ.

legacy:fantastik tamir/bnfuru.jpg legacy:fantastik tamir/fantas.jpg legacy:fantastik tamir/fantastic .jpg legacy:fantastik tamir/hhhj.jpg legacy:fantastik tamir/jjgd.jpg legacy:fantastik tamir/ujujnb.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin4 жил өмнө

    Durdee orj duree amidruulj jujiglej chaddaggui shuu dee. Nogoo l jujigvhinii huvi harakter haragdaad bdag daa. So kinonii jujigchdees durdee yaj ordogiig ni suralts hiisen kino bolgon ni olon ulsad hit bolj bn shuu.

  • Z
    Zohiolch4 жил өмнө

    Аглуугийн маан хүзүү нь хөшөөгүй бол яамайдаа. Дотроо хөшиж л байгаа даа аягүй бол ккккк

  • B
    Bold4 жил өмнө

    Худ 2

  • М
    Монголхүү4 жил өмнө

    Орчин үеийн монгол киног хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ холливуудын муу хийсэн киног хүртэл магтдаг новшийн хэлбэрддэг хиймэл зангаа хэзээ орхих юм болдоо энэ үгүйсгэгч нар. Наад залуус чинь чамайг шүлсээ үсчүүлэн ихэрхэж байхад тэд ажиллаад байна, дээшлээд байна. Харин чи атаархаж, амьсгаагаа түгжиж байгаад өмдөндөө баачихавдаа ха ха ха.

    • З
      Зочин4 жил өмнө

      Neg l ih tseejee deldsen Mongol. He he kino nertei haltuur hiih hereggui l dee hairan tsag zav oorsdiigoo od geed bodtson tiim bol od shigee chadvarlag baih heregtei l dee daan ch helber baihaas chadvar 00

    • Z
      Zochin4 жил өмнө

      Yg unen

  • З
    Зочин4 жил өмнө

    ug ni hurungu ni bna, sain jujigchid bn. sain zohiol, chadvarlag nairuulagch l bhgui bolohoor oligtoi bolohguinl bn daa

  • З
    Зочин4 жил өмнө

    Сайн кино бол 3 зүйл бүрдэж байж бий болдог. Сайн зохиол, сайн найруулагч, сайн жүжигчид. Энэ 3ыг бүрдүүлж чадаагүйгээс Монголын кино сүүлийн 30 жилд уруудсан. Яг л авилгалч улс төрчид төрийг сүүлийн 30 жил уруудуулсан шиг. Тэгэхээр муу кино хийснээс кино хийхгүй байсан дээр. Ядаж л үзэгчдийн мөнгийг хуурч авахгүй. Энэ Цурам кино тэгээд магтаад байгаа шиг нь сайн байж чадах юм уу?

    • Z
      zochin4 жил өмнө

      vzjiheed olon yum huts

    • Т
      ТЕГ4 жил өмнө

      Эхлээд үзчих тэгээд арай өөрөөр хэлэх болох байлгүй дээ

      • Я
        яамай л бна4 жил өмнө

        Тэгээд эхлээд харанхуй илт муу кинонцорыг үзэж мөнгөөрөө хохирох ёстой юмуу,ойлгомжтой шдээ ,монгол кино гэж байхгүй болсон,анусын акшин,солонгосын хорлон,хятадын "нисэлт",энэтхэгийн дуу,оросын эх оронч үзэл гээд олон олон юм хольсон жанхуу болсон байнлээ шдээ,тэгээд худлаа рекламдхыг нь яана,кино үзсэн хосууд шал дэмий юм үзүүллээ гээд эмэгтэй нь кинотеатрын гадаа хэрэлдээд байгааг олж хараачээ киночид оо,ичээч!