ЗГ: Орон сууцны хорооллуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:oyuk shine zasag/m52Jx0ZydpSUwJueSfSK (1).jpg

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,

-Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,

-Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,

-Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,

-Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.