ЖҮДО ДАШТ: Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/enhriilen/311068530_6168448376502173_5340360325251328703_n.jpg

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаан болж байна. Өнөөдрийн эмэгтэйчүүдийн -57 кг-д Монгол Улсаа төлөөлөн М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар өрсөлдөж буй.

Тэгвэл дөнгөж сая Л.Энхрийлэн БНСУ-ын тамирчинтай барилдаж, ялалт байгуулан хүрэл медаль хүртлээ.

Сануулахад, Монголоос 9 эрэгтэй, 9 эмэгтэй нийт 18 жүдоч оролцож байгаа. Л.Энхрийлэн 3 дахь медалийг эх орондоо авчирч байна. ДАШТ-нд 82 орны 571 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 13-нд дуусна.