С.Баярцогт: XX зууны түүхээ хараарай. Монголын төлөө зүтгэсэн улстөрч бүр хэлмэгдсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 8 сек
60
legacy:bayartsogt gishuun asan/23B12AD1-560D-432A-8B84-078521DB11F8.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогтод холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар тэрбээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Анх надад хэрэг үүсгэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн, энэ үедээ авилга авсан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргүүдийг гаргаж тавьсан. Тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан, давж заалдах, Дээд шүүхээр ч орсон. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар мөрдөн байцаалтад буцсан. Нэг жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд хэрэгсэхгүй болгосон.

Швейцарийн прокуророос мөрдөн шалгах ажиллагааг 2016 оноос хийсэн. Тэнд 2-3 бизнесмэнийг аваачиж мэдүүлэг авсан. Швейцарын банк, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм билээ. Зургаан жил үргэлжилсэн. Монголын улс төрчдийн дотроос дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар шалгагдсан улс төрч ховор. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй. Шийдвэр гаргангуут нөлөө орсон байх гэж үздэг. Швейцарь улс бол эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Ийм улсын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй нь тогтоогдож, цагаатгагдсандаа баяртай байгаа.

Хүн засагладаггүй хууль засагладаг болсон гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Швейцарь улс мөрдөн байцаах ажиллагааны явцад мэдээллээр хангадаг юм билээ. Түүнийг нь Монголын хууль хүчний байгууллагууд руу өгч ирсэн. Зургаан жилийн дотор сайн, муу нэр зүүж явсан ч эцэстээ үнэн мөн нь зөвхөн нэг улсад биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар шалгагдаж, тогтоогдсонд баяртай байна" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюутолгой гэх 400 тэрбум долларын баялгийг маань гадныханд өгчихсөн хүн. Энэ бол 3.5 сая Монголчууд хүн бүрт 400 сая төгрөг ногдох баялаг. Гэтэл С.Баяр 7 хаус, Баярцогт авилгал аваад бидний 400 сая төгрөгийг гадныханд өгсөн луйварчин. Алах ч багадна.

  • З
    Зочин

    Путины гөлөг Баттулгын хажууд хуйхтай эр юм. Баттулгыг шалгах болсон чинь баахан бөхчүүд цуглуулаад наадаг.

  • Т
    Түүхч

    Монголын төлөө зүтгэсэн нэг ч хятад хүнийг хэлмэгдүүлээгүй. Жнь: Б.Цэрэндорж, С.Баярцогт хоёрыг лавтай хэлмэгдүүлээгүй. Харин Улсын их дэлгүүрийн урд хөшөөг нь босгосон.

  • М
    Миний итгэл хэвээрээ

    С.Баярцогтын тухай итгэл үнэмшил хэвээрээ 20 жил үргэлжилж байна.

  • M
    Mg

    За сайхан шаахиймаа!!! 30жил Монголыг дампууруулах ажиллагаа хийсэн АН МАнын гэмтэй новшнуудын хэргийг новшийн шүүх шүүгчид жонхуу болгон хааж шудрага ёс чамтай хамт дууссандаа ллр гэж

  • M
    Mg

    За сайхан шаахиймаа!!! 30жил Монголыг дампууруулах ажиллагаа хийсэн АН МАнын гэмтэй новшнуудын хэргийг новшийн шүүх шүүгчид жонхуу болгон хааж шудрага ёс чамтай хамт дууссандаа ллр гэж