Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: Бусдын дээр кофе асгасан Б.Ариунзаяад хилийн хориг тавьж, хэргийг прокурор хянаж байна
00

Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хилээр гарахыг нь хориглосон байдаг.
Гэвч түүнд тавьсан хилийн хоригийг өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд цуцалсан. Харин түүнээс хойш хилийн хориг тавьсан эсэхийг шүүхээд тодруулахад "Б.Ариунзаяад тавьсан хилийн хоригийг гуравдугаар сарын 15-нд цуцалсан. Үүний дараа дөрөвдүгээр сарын 4-нд дахин хилийн хориг тавьсан. Уг хилийн хориг хэвээр байгаа" гэлээ.
Хэрэг нь прокурорын шатанд хянагдаж байгаа аж.



