Э.Одбаяр: Биднийг яаж ч ялласан хүлээн зөвшөөрөхгүй, үг, үзэл бодлоо илэрхийлэх, дайныг эсэргүүцэх үйл ажиллагаа маань саармагжихгүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 2 сек
30
legacy:odbayar/313995877_498395128889235_7195206406525214051_n.jpg

"No Double standart" хөдөлгөөний залуус болох иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 09 цагт дахин үргэлжилж саяхан шийдвэрээ гаргасан. Шүүхээс иргэн Э.Одбаярт 1.2 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарласан бол бусад дөрвөн хүнд 1 жил дүүргээс зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Эл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор иргэн Э.Одбаяртай холбогдож өөрсдийнх нь байр суурийг тодрууллаа.

-Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ. Прокуророос та бүхэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлтийг хэрхэн үйлдэж оруулж ирсэн байсан бэ?

-Шүүх хуралдааны явцад прокуророос Э.Одбаярт 1.9 жил, Ч.Чинбатад 1 жил, Б.Билгүүн, М.Ганхөлөг нарт найман сарын хорих ялаар харин Д.Бямбагэрэлд 2 жилийн хугацаатай зорчих хөдөлгөөнийг нь хязгаарлахаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүнд нь хорих ялаар зүйчилж оруулж ирсэн гэсэн үг. Бид гэм буруугүй. Шүүх хуралдаан үргэлжилсэн энэ өдрүүдэд биднийг ямар ч байдлаар ялласан хүлээн зөвшөөрөхгүй.

-Тэгэхээр та бүхнийг дахин давж заалдана гэж ойлголоо?

-Тийм ээ. Анхан шатны шүүхээс ямар ч шийдвэр гарсан давж заалдах байр сууринаас хандаж байгаа. Тиймээс удахгүй нийслэлийн давж заалдах шатны шүүх рүү хандана. Бидэнд холбогдуулж шалгаж буй энэ хэргийг хэрэгсэхгүй болтол явна.

-Шүүхийн шийдвэртэй холбогдуулан ард иргэд олон талын байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд зорчих эрхийн ялаар шийтгэсэн эл үйл явдлын дараагаар өөрийн байр суурийг дахин илэрхийлсэн нь зөв байх?

-Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, дабл стандартыг эсэргүүцэх, Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг шүүмжлэх, нэн ялангуяа дайныг эсэргүүцэх үйл ажиллагаа саармагжихгүй гэдгийг хэлмээр байна.

Ташрамд дурьдахад, шүүгдэгч иргэн Э.Одбаярын манай сайтад мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн онд өрнөсөн Цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад буй. Үүнээс гадна Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд халдсан гэх агуулгаар Ерөнхий сайд шүүхэд гомдол гаргасан байна. Уг нь тухайн хэргийн бичлэг устаж дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэний дагуу би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    эд нарын мангасууд төр барьж байхад шоронгоос МАН-ы нэг хүн хог авч зугтсан бол яаж орилж хууль дүрэм ярьж барьж хорьж олож тамлах болоо. өөрсдөө чөтгөр шулам байж онгон онгон юм шаанаа эргүү хогнууд

  • Z
    zochin

    buuj ogoj er bolochgui ,tanar zov um chiideg !!! bid bugd chamtdaa ich temcheld ylalt baiguulna

  • З
    Зочин

    Эд нар дайн эсэргүүцлээ гээд дайныг зогсоох биш. Хэн ч эднийг сонсохгүй. Архи ууж, бичиг барьж зогсохын оронд гудамж шүүрдээд, цас арилгаад явбал нийгэмд тустай. Ингэлээ гэж С.Эрдэнэ хэдэн цаас өгдөг байх л даа.