СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар утсаа цэнэглэж байхдаа усанд орсноос үүдэн тогонд цохиулан амиа алджээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Гар утсаа цэнэглэж байхдаа усанд орж 23 настай эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн ба мэдээллийн дагуу хэргийн газарт очиж шалгахад 23 настай эмэгтэй, /Л/ нь угаалгынхаа өрөөнд түлэгдсэн шархтай нас барсан байжээ. Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, гарч болох болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг сануулж байна.