СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрчээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/цагдаа лого.jpg

Энэ сарын 04-ны өдрийн 19:20 цагт Ховд аймгийн нутаг дэвсгэрт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, "43 настай, эрэгтэй нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гараад нохойгоо буудах гэхэд түүний 15 настай хүү нь нохойгоо буудаад хэрэггүй гэж аавынхаа барьж байсан галт зэвсгээс барих үед галт зэвсгийн гох хүүгийн хуруугаар дарагдан сум алдаж, амь хохирогчийн цээжин хэсэгт туссан байна.