Боксын тамирчид Дэлхийн цом болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/10/10.1/Тамга зурагны.jpg

Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа Аврагч бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.