Дулааны шугамын худаг дотроос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын материалын эцэс”-т дулааны шугам сүлжээний худаг дотор нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07:07 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Тухайн иргэний мэдээллийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.