ШУУРХАЙ: АТГ-аас “нүүрснийхэнтэй“ холбоотой 24 обектод 33 хүнийг дайчлан байцаажээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:upload/images/news/АТГ-e1535348001157-800x500-2020-01-23-130509-236095235.jpeg

Өчигдөр орой АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Өчигдөр өглөө 11 цагаас эхлээд шөнө 02 цаг хүртэл АТГ-аас "нүүрснийхэнтэй" холбоотой 24 обектод 33 хүнийг дайчлан байцаасан байна.

Эргэн санууахад, хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаад эхэлсэн байдаг.