Нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын “оффшор”-ыг АТГ шалгаж, “Голомт“-ын Д.Баясгаланг хуулийнхан “онилжээ“

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 31 сек
200
legacy:nuurs/Golomt.jpg

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжсөн гэх этгээдүүдийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажилд хууль, хяналтын байгууллагынхан шуурхайлан ороод байна. Тодруулбал, өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлж, сануулж байснаар “Нүүрсний мафийнхан” гэх тодотголтой хэрэг өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хурцаар яригдах болж улмаар эхний ээлжид нүүрстэй холбогдох Төрийн өмчит компаниудад шалгалт оруулж эхлээд байгаа билээ.

Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д 6 сарын онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулсан юм.

Үүний араас “Тавантолгой төмөр зам” ХК-ийг ч мөн шалгах шаардлагатай яриа сөхөгдмөгц хачирхалтай нь тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал БНСУ руу явсан нь хууль хяналтын байгууллагын хардлагыг улам ихээр төрүүлэх болсон. Тиймээс өчигдрөөс эхлэн АТГ-аас “ТТЗ” компанийн байранд нэгжлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг хураан авсан талаар мэдээллээд буй. Харин компанийн үндсэн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан Н.Удаанжаргалыг хариуцагчаар дуудан шалгах ажиллагааг зохион байгуулахаар мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Удаанжаргал нь БНСУ-аас саяхан АНУ руу явсан байгаа юм.

Тэгвэл АТГ-аас дээрх нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийн гадаадад дахь оффшор дансыг шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд нүүрс тээвэр, төмөр замтай холбоотой санхүүгээс зувчуулсан мөнгө, хөрөнгө асар их бөгөөд үүнийгээ гадаадад байршуулсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс оффшор дансыг шалгахаар болжээ.

Мөн Төмөр зам барих төсөлд хамгийн гол үүрэг гүйцэтгэж оролцсон компанийн удирдлага болох “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг төмөр замын асуудлаар шалгахаар хуулийнхан "онилсон" тухай зарим эх сурвалжууд бидэн мэдээлж буй. Учир нь нүүрсний хэрэг шууд утгаараа Таван толгой төмөр замтай очиж холбогдож буй билээ. Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" групп ажилласан билээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2022/11/22

    МАН-ны зодооноор овоо хэдэн асуудал шийдэгдэах байгаа. хоорондоо тохиролцоод өнгөрөх байлгүй дээ. бөөн сенсаац, бөөн эрх ашиг шүү дээ

  • W
    William2022/11/22

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com

  • W
    William2022/11/22

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com

  • Х
    Хам нь2022/11/19

    Удаанаа хамаа одоо жангаа иддээ

  • Х
    Хам нь2022/11/19

    Удаанаа хамаа одоо жангаа иддээ

  • И
    Иргэн2022/11/18

    Оффшор дансыг тийм амархан шалгаад тогтоочихдог болсон юм уу?

  • З
    Зочин2022/11/18

    Buzar gichii

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • З
    Зочин2022/11/18

    Хөдөлмөрийн баатар биздээ

  • М
    Монголын эмгэнэл2022/11/18

    Үнэн шүү татвар төлөгчийн мөнгө хөрөнгөтэй холбогдож гадаадад зугатсан иргэн бүр Х.Баттулга гэдэг эрхэмтэй тодорхой шижимээр холбогдоод байх юм. Ерөнхийлөгч хүн төрийн мөнгөөр бизнесийн ажлыг удирдан зохион байгуулж төмөр зам бариулна гэдэг зөвхөн Монголын эмгэнэл юм. Хариуцсан салбарын сайд ерөнхий сайд гэдэг албан тушаал байдагыг шууд алгасаад

  • З
    Зочин2022/11/18

    Намайг тойрон эргэлдэнэ гэдэг нэг дуу байдаг даа. Манай хууль хяналтынхан Жeнког л тойроод эргэлдээд байх юм. Халдаж чадахгүй зүрхээ зүсүүлсэн юмаа. Хэдэн ч хүнээр туг тахьдаг юм бэ дээ

  • З
    Зочин2022/11/18

    byh avilgal mungu ugaalt luivar zaaval bankaar damjij hiigdene

  • З
    Зочин2022/11/18

    Баясгалан хулгайч ТТ нүүрсийг 2 улс дамнуулан жинхэнэ мафийн сүлжээ болгосон.

  • З
    Зочин2022/11/18

    Баясгалангийн хулгайн сүлжээ: Синостийл, Глори Таун > Голомт

  • З
    Зочин2022/11/18

    Одоо наад Баясгалан чинь гадагшаа зугтана шүү.