ТОДРУУЛГА: 12 настай охины биед гэмтэл учруулсан Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Тодорхой этгээдүүд ял завшихгүй байхад анхаарч ажиллана

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:sainzorig/0A38098D-C6E5-415C-A478-C64F99710C9B.jpg

Долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор хянаж буй. Харин охины гэмтэл эхэндээ хөнгөн гэж гарсан ч дараа нь хүндэвтэр гэсэн дүгнэлт гарсан юм. Энэ талаар ХЗДХЯ-ны ТНБ-ийн дараг П.Сайн зоригоос тодрууллаа.

-Долоон машин мөргөж, 12 настай охины биед ноцтой гэмтэл учруулсан. Уг хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Прокурорын зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Прокуророос уг хэргийг шүүхэд шилжүүлж байгаа гэх мэдээлэл авсан. Хэрэг маргааныг шийдэх процессын дагуу явж байгаа. Тодорхой этгээдүүд ял завшихгүй байхад анхаарч ажиллаж байгаа.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа хөнгөж гэж гарсан. Гэтэл сүүлдээ хүндэвтэр болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа. Яагаад ингээд өөр өөр гараад байгаа вэ?

-Хүн хүний биеийн онцлог байна. Эхэндээ хөнгөн гарсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл нь буцаад хүндэрч болно. Энэ тохиолдолд өөрчлөгдөж болно. Зүйлчлэл нь өөрчлөгдөөд явна. Нэг гаргасан шийдвэр нь тогтсон гэсэн үг биш.