О.Сарантуяа Кураш бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/хмөбх.jpg

Кураш бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-28-нд Энэтхэгийн Пуния хотын "Шивачхатрапати" спорт цогцолборт боллоо.

Тэгвэл уг тэмцээнд оролцсон манай улсын тамирчин О.Сарантуяа 52 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд өдгөө 20 настай бөгөөд дөрвөн удаагийн барилдаан хийж үзүүрлэсэн байна. XIII удаагийн дэлхийн аваргад 60 орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 7 жинд өрсөлдсөн юм.