Засгийн газар 14 цагт мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5052.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Казино, морин бооцоот уралдаан, төлбөрт таавар тоглоомын хуулийг нэмэлтээр хэлэлцүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн байдаг. Засгийн газраар авч хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.30/ 14 цагт танилцуулна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өгөх юм.