Ерөнхий сайд Пүрэв гарагийн УИХ-д чуулганд ҮАБЗ-ийн оффтeйк гэрээнд авсан зөвлөмжүүдтэй холбоотой мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:oyun erdene/5743.jpg

Ирэх Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Пүрэв гарагийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн оффтeйк гэрээнд авсан зөвлөмжүүдтэй холбоотойгоор мэдээлэл хийх юм. Түүнчлэн Баасан гарагийн хуралдаанд тэрбээр Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар танилцуулга мэдээлэл хийнэ.