Ц.Батцэцэг Казах күресийн дэлхийн аварга болжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/батцэцэг.jpg

Казах күрес бөхийн насанд хүрэгчдийн 13 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчидөр /2022.12.12/ Казахстаны Астана хотод эхэлсэн байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 82, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -75, +75 жингийн барилдаан болж манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд Цогт-Очирын Батцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон бол эрэгтэйчүүдийн -100 кг-д Цогтбаатарын Даваабат хүрэл медалийн эзэн болжээ.

legacy:zagasaa/222/даваабат.jpg