МАН-ын гишүүд бүлэг, УЗ-ийг өнөөдөр хуралдуулахыг удирдлагуудаасаа шаарджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/12/NewFolder/UZ.jpg

Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.12.14/ хуралдахаар болжээ. Тодруулбал, өчигдөр АТГ, ЦЕГ, ГЕГ-ын хамтарсан нүүрсний хулгайг мөрдөн шалгах баг мэдээлэл хийж, эл хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг зарлаж, олон нийтэд ил болгосон юм. Эдгээр дунд МАН-аас сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрс багтаад буй.

Үүнтэй холбогдуулан бусад гишүүдийн зүгээс намын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж буй тул жинхэнэ хулгайчдаа нэмж зарлахыг ЗГ-аас удирдлагуудаасаа шаарджээ. Тэдгээрийн дунд дөнгөж сая АТГ-ын гадна мэдээлэл хийх үеэрээ Ш.Раднаасэд гишүүний хэлсэн ХНХ-ын сайд Т.Аюурсайханы нэрс ч яригдсан байна. УЗ-ын хурал Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хуралдана.

Ташрамд дурьдахад, өчигдөр АТГ-аас УИХ-ын дараах гишүүдийн нэрсийг зарласан юм. Үүнд:

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

-УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар багтсан.