НОБГ: Замын хажууд цасанд суусан машинаас 2 том хүн, нэг хүүхдийг гаргаж, авран хамгааллаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег цасанд суух.jpg

Амралтын өдрүүдэд цасан суусан гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа талаар Онцгой байдлын газраас мэдэгдсэн. Тухайлбал, Багахангай дүүргийн 2-р хороо Өндөр дэл хэмээх газарт toyota mark 2 маркын автомашин замын хажууд цасанд суусан гэх дуудлагыг 12 дугаар сарын 7-ны өдрийн 15:00 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 2 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа цасанд суусан байсныг чирч гарган аюулгүй байдлыг ханган ажилласан аж.