Д.Тогтохсүрэн: Нүүрсний асуудалд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүд ШАЛГУУЛНА

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:togtohsuren/5e2a9800afbc1 copy.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдааны дараагаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нүүрсний асуудалд нэр холбогдсон хүмүүс шалгуулъя гэдэг нэг л зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Прокурор, АТГ, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд явцын дунд шалгах зүйл их гарч ирэх байх. Тиймээс өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн" гэв.