АН: Х.Баттулга нь оргон зайлаагүй, БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т мэдэгдсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Battulga Erunhiiluch/Battulga-1.jpg

Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь зарлагдаад буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгсөн. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгаж байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь өнгөрсөн ням гарагийн өглөөний 10.00 цагийн орчимд БНСУ-ыг зорьсон нь хуулийнхнийг хүндхэн байдалд оруулсан. Учир нь түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх шүүмжлэлд өртсөн юм.

Тэгвэл уг асуудалд АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд

"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    340 тонн хортой спирт залилангаар оруулж ирээд булхайн ь илэрэнгүүт гадагшаа зугатаж алга болж байсаныг санаж л байна

  • З
    зочин

    ерөнхий сайд энэ хүнтэй зайлшгүй хамт шалгагдах ёстой.Учир нь түүний зөвлөх нь шүү дээ.

  • З
    Зочин

    АН одоо Х.Баттулга хулгайчаа орхи 17 чингэлэг спиртээс эхэлсэн 20 жилийн түүний хулгай луйвар АН доош татахаас өөрцгүй. Мэдэлэг боловсрол ёс суртхуунтай олон зуун залуучуд байгаа биздээ

  • З
    Зочин

    Хотгор шанагын хэргийг хөөцөлдөхөөс яваа биз

  • А
    АРД

    Новшийн өмхий төвд тайрдасыг албан хүчээр баривчилж авчирч шоронд хий.

  • З
    Зочин

    АН нүүрсний хамгийн том хулгайчаа ингэж өмгөөлдөг юм байжээ. Арчаагүй нам

  • З
    Зочин

    АН нүүрсний хамгийн том хулгайчаа ингэж өмгөөлдөг юм байжээ. Арчаагүй нам