ИНФОГРАФИК: Хүүхдийн 100 мянган төгрөг авч буй хүүхдүүдийн 50 хувь нь огт хуримтлал үүсгэдэггүй, 3 хувь нь юунд зарцуулсанаа мэддэггүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 51 сек
00
legacy:huuhdiin mungu/mongolia.jpg
legacy:TSEG/huuhed/290532539_5473162236064057_3500619714836640014_n.jpg

Монгол Улсын 0-17 насны нийт хүүхдийн 96.0 хувь хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг хүртдэг. Тэгвэл хүүхдийн 100 мянган төгрөгтэй холбоотой сонирхолтой дата мэдээллийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

-Хүүхдийн мөнгийн хэзээнээс олгож эхэлсэн байдаг вэ-

legacy:huuhdiin mungu/хүүхдийн мөнгө 1.gif

1957 онд олгож эхлэхдээ дөрвөн хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд 100 төгрөгөөр тооцон жилд дөрвөн зуун төгрөг, 5 бол хүүхэд бүрд 150 төгрөгөөр тооцон жилд 750 төгрөг (1957 оны 4 дүгээр сарын 03) олгож эхэлжээ. Харин зургаагаас дээш бол хүүхэд бүрд 200 төгрөгөөр тооцон олгож байжээ. Тухайлбал, найман хүүхэдтэй өрхөд жилд мянга 600 төгрөг олгож байсан байх жишээтэй. Гэхдээ хүүхэд 16 нас хүрээд мөнгөнөөс хасагддаг байсан юм.

legacy:huuhdiin mungu/хүүхдийн мөнгө 2.gif

-Хүүхдийн мөнгө олголт 14 жил ТАСРАВ-

legacy:huuhdiin mungu/хүүхдийн мөнгө 3.gif

Нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө сураг тасарч, олгогдоогүй байна.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ОЛГОДОГ ВЭ-

legacy:huuhdiin mungu/german .gif

ХБНГУ: 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18 нас хүртэлх бүх хүүхдэд сар бүр 225 евро буюу 239.4 ам доллар олгодог байна. Энэ нь монгол мөнгөөр 821 мянга орчим төгрөг болж буй юм.

legacy:huuhdiin mungu/kazakstan.gif

КАЗАХСТАН: 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18 нас хүртэлх бүх хүүхдэд сар бүр 55 ам доллар олгодог байна. Энэ нь монгол мөнгөөр 188 мянга орчим төгрөг болж буй юм.

legacy:huuhdiin mungu/mongolia.gif

МОНГОЛ: 2020 оны тавдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байдаг.

-СУДАЛГАА: 50 хувь нь хуримтлал огт үүсгэдэггүй, 3 хувь нь юунд зарцуулсанаа мэдэхгүй-

legacy:huuhdiin mungu/хадгаламж.gif

НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF Mongolia) дэмжлэгтэйгээр “ОҮБТС+ болон хүүхэд, өрх гэр бүлд зориулсан статистик мэдээлэл"

Монгол Улсад хүүхдийн мөнгө авч буй хүүхдүүдийн 50 хувь нь мөнгөө хадгаламж хэлбэрээр огт хуримтлуулдаггүй бол 34 хувь нь мөнгөө хадгалуулдаг гэж эл судалгаанд дурджээ.

-СУДАЛГАА: 91.4 хувь нь хүүхдийнхээ ирээдүйд зориулж хүүхдийн мөнгөө хадгалдаг-

legacy:huuhdiin mungu/зарцуулалт .gif

Хүүхдийн мөнгийг ямар зорилгоор хуримтлуулдаг талаар 91.4 хувь нь буюу дийлэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд бэлтгэж хүүхдийн мөнгийг нь хуримтлуулдаг гэж хариулжээ. Мөн хүүхдийн мөнгийг 50 мянган төгрөг болгож багасгавал хэрэглэдэг хоол хүнсэнд өөрчлөлт орох эсэх асуултад 60.2 хувь нь өрхийн бүх хоол хүнсэнд нөлөөлнө, 35.8 хувь нь хоол хүнсэнд хамаарахгүй гэж хариулсан байна.