Нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Доржханд, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Маргааш нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг зохион байгуулах гэж байна. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны ирцээр явна. Гишүүдийн 1/3 оролцсоноор ирц хүчин төгөлдөр болно. Өнөөдрийн байдлаар сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. 34 иргэн тухайн асуудлаар өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж үг хэлэх хүсэлтээ ирүүлсэн" гэлээ.