ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өнөөдөр нүүрсний хэргээр АТГ-д очиж мэдүүлэг өгнө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:adiyasuren gishuun/257428391_265384552297560_2182174715833649985_n.jpg

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгагдаж буй 17 хүний нэрсийг АТГ-аас өнгөрөгч долоо хоногт олон нийтэд зарласан. Эдгээр хүмүүс дунд УИХ-ын нэр бүхий 7 гишүүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн юм. Тэгвэл тэрбээр өчигдөр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгөх байсан боловч өнөөдөр /2022.12.20/ өөрийн биеэр очиж, мэдүүлгээ өгөхөөр болжээ.

Ташрамд дурьдахад, өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж уншина уу.