Увс аймгийн Сагил суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:SHINE JIL/хүнс (1) (3).jpg

Увс аймгийн Сагил сумын Хариг баг, “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 44 км/ 12.27-ны өдрийн 13:36 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:41 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.