ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛЬ: 1600 гаруй төрлийн зөвшөөрөл олгодог байсныг 362 болгож бууруулсан хууль хэрэгжиж эхэллээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuliin tosol/321765813_575870731040616_2625590992629311331_n (1).jpg

2023.01.01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэллээ.

Нийт 1600 гаруй төрлийн зөвшөөрөл олгодог байсан бол үүнийг тав дахин бууруулж 362 төрлийн үйл ажиллагаанд л төр зөвшөөрөл олгоно. Иргэн та цахимаар зөвшөөрөл хүсэхээс гадна шийдвэрлэгдэх бүх үйл явцыг цахимаар хянах боломж нээгдсэн. Үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд маань стандарт шаардлагаа хангаж байвал заавал олон бичиг цаас бүрдүүлж зөвшөөрөл хөөцөлдөх шаардлагагүй болж байна.