С.Чинзориг: Вакциныг андуурч хийсэн бодохгүй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулах хүсэлтийг ЭЦА-нд гаргасан

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:chinzorig/EEFC4443-7B42-4BD0-9AF1-091A63323EDA.jpg

Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад өөр тариа андуурч хийжээ. Үүссэн асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ процесс нэг цаг үед болсон бол андуурч хийгдсэн гэж ойлгож болох. Гэтэл иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл учраас андуурсан биш мэргэжлийн алдаа, эрүүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай. Эрүүгийн цагдаагийн албанд сайдын хувиар хандаж байгаа. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    яг зөв. хайнга байх чинь гэмт хэрэг. хүний эрүүл мэндэд эмч сувилагч нар дэндүү хайнга. хүнийг тарихдаа гараа угаана гэж байхгүй. хэлэхээр маш янзгүй уурлана.

  • М
    Мэргэжлийн зөьлөхөө томило

    УРИАЛГА Эмнэлгийн тусламж үйлчилгээнд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд "Эмнэлгийн удирдлагын чиглэлээр гадаад улс оронд мэргэшсэн удирдлага"-ын зөвлөгөө маш чухал. Энэ бол стратегийн маш чухал ач холбогдолтойюм. Өнөөдрийн "Төсвийн тухай хуулинд үндэслэсэн уламжлалт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог"-г өөрчлөхгүйгээр санхүүжилтийн шинэчлэлийг хийх ямар боломжгүй. Ийм учраас хүн бүхэн энэ салбарын төлөө санаа тавих ёстой. С.Чинзориг сайдын зөвлөхөөр ЭХЭМҮТ экс захирал АУ-ны доктор Ш.Энхтөрийг санал дэвшүүлж байна. Эмнэлгийн байгууллагын мэргэшсэн удирдлагын хамт олны саналыг хүлээн авдаа