Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын “Очир“ тасалбарын үнэ 129 сая хүржээ
00

Мэргэжлийн сүмогийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол нэгдүгээр сарын 28-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно.
Түүний зодог тайлах ёслолын "Очир" тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр ойролцоогоор 129 сая хүрсэн байна. “Очир" тасалбар нь ердөө зургаан ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдлэх аж.
Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхтэй юм.



