Шүүх шинжилгээний Ерөнхий газрын даргаар Ж.Буянбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатарыг томилжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/saiduud/saiduud.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 18 агентлагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, Ковидын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан ковидын хуулиар томилогдоод байсан агентлагийн дарга нарыг чөлөөлсөн юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хоёр томилгоо хийгджээ. Тодруулбал, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын даргаар Ж.Буянбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатарыг томилсон байна.