МҮБХ: Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулан барилдах 128 бөхийг цахимаар бүртгэж байна

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/bohh.jpg

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар шинэ үндсэн хуулиа баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж ирсэн байдаг.

Тэгвэл шинэ үндсэн хуулийн өдөр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөрт зориулан улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас болох юм.

Тэгвэл барилдах бөхчүүдийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр 10-18 цагийн хооронд цахимаар бүртгэх юм.