Ж.Батсуурь: ҮБХ хуралдаж, Ардчилсан намд үүсээд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Batsuuri gishuun/322375102_1139482006751206_7575920686557490166_n.jpg

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр /2022.01.13/ хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өглөө. Тэрбээр "ҮБХ-ны гишүүд арав орчим цаг хуралдлаа. Олон асуудлуудыг шийдэж, өнгөрөгч 2.5 жилд Ардчилсан намд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа. Намын даргыг сонгох журмаа баталлаа. Ингэхдээ дараагийн ҮБХ-ны хурлаас өмнө намын даргад нэр дэвшигчээ тодруулах журмыг баталлаа. Нэгдүгээр сарын 19-нд намын ээлжит бус Их хурлаа Төрийн ордонд хийхээр боллоо. Мөн өдрийн 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус их хурлаа хуралдуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч, олонхийн санал авсан нэр дэвшигчийг их хурлаар оруулж батламжлуулна. Батламжлагдсан намын даргаа УДШ-д бүртгүүлнэ" гэлээ.