Начин цолны хүндэтгэлийн барилдаанаар 5 сая төгрөгийн азтан шалгаруулна

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/bokh.jpg

Энэ бямба гараг буюу нэгдүгээр сарын 21-ны өдөр “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны үеэр үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас,

5.000.000 төгрөгийн азтан,

3.000.000 төгрөгийн азтан,

1.000.000 төгрөгийн азтан тус тус тодруулна

Мөн тэр өдөр зодоглосон бөхчүүд дотроос,

Нэг жилийн гурилын хэрэглээ,

Нэг жилийн будааны хэрэглээ,

Нэг жилийн сүүний хэрэглээгээ хожих азтанууд тодрох юм.

"Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ" хэмээн МҮБХ-оос мэдээллээ.