Иргэний зориг ногоон нам улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгуулах өргөдөл ирүүлжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:ganhuyag irgenii zorig nogoon nam/326009849_929369411564377_5136454156740059109_n.jpg

Иргэний зориг ногоон намын дарга гэх Ц.Ганхуягаас Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл ирүүлэв.

Уг өргөдөл нь “Иргэний зориг ногоон намд 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс олгосон (Улсын бүртгэлийн дугаар 8082001004, регистрийн дугаар 8488932) улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4-д заасны дагуу тус намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно уу” гэсэн агуулгатай байна.