Лу.Гантөмөр АН-ын даргаар СОНГОГДЛОО

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/323113500_1107186594015167_5607744240489011628_n.jpg

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хэрүүл тэмцэлтэй байсан АН сонгуулийн өмнө амжиж, эв нэгдлээ хангахаар болсон. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан.

Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор өнөөдөр АН намын даргаа сонголоо. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон байна.

Түүнийг яг одоо Их хурлаараа батламжлах гэж байна. Харин үүний дараа УДШ-д албан ёсоор бүртгүүлэх зэрэг ажиллагаа хийгдэх юм.