Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦХХХЯ: Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэх, түгээхийг хориглоно гэх заалтыг ХАССАН
00

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн 6.1.1, 6.3 дахь заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал,
6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно.
6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж байсан.
Тэгвэл олон нийтийн шүүмжлэлд өртсөнөөр 6.1.1, 6.3 гэх заалтуудыг хассан байна.



