ШУУД: АН-ын бүлэг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Tsogtgerel gishuun/1R4A5252.jpg

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн 6.1.1, 6.3 дахь заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, 6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно.

6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж байсан.

Харин уг хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Сануулахад, олон нийтийн шүүмжлэлд өртсөнөөр 6.1.1, 6.3 гэх заалтуудыг хассан гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдээд байгаа юм.