Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг маргааш УДШ-д хүргүүлнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/EFD6DCA9-E34D-4A8F-8030-926AB1A88F3B.jpg

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хэрүүл тэмцэлтэй байсан АН сонгуулийн өмнө амжиж, эв нэгдлээ хангахаар болсон. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан.

Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор энэ сарын 19-нд АН намын даргаа сонгосон юм. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон байна.

Тэрбээр ҮБХ-ны 293 хүнээс 152 хүний саналыг авч ялалт байгуулсан байдаг.

Тэгвэл АН-аас Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх материалыг маргааш Улсын дээд шүүхэд 11.30 цагт хүргүүлэхээр болжээ.

Сануулахад, С.Эрдэнийн талын АН намын даргын сунгаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд намын даргаа сонгох юм.