Д.Сарангэрэл НЭРЭЭ ТАТЛАА

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:sarangerel gishuun/327172678_2834515316683214_3586311550569454451_n.jpg

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа бөгөөд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн юм.

Одоогийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл дахин нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн ч түүнийг Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлсэн. Харин Д.Сарангэрэл "Нэр дэвшүүлсэн та нартаа баярлалаа" хэмээн нэрээ татлаа.

Ингэснээр нэг нэр дэвшигчтэйгээр санал хураалт эхэллээ.