“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 94.7 хувьтай байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:zovloldoh sanal asuulga/325031743_1350743712132952_2030897043517510699_n.png

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3.4 сая хүний санал асуулгаар шийдэх ёстой Үндсэн. хуулийг 1570 хүн шийднэ гэдэг луйвар. Бусад орнуудад бүх ард түмний санал асуулгаар шийддэг байхад Монгол улс дарангуйлал тогтсон Хойд Солонгос шиг өөрийн талын хэдхэн хүнээр шийдүүлэх гэж айна. Босон тэмцэх цаг болжээ Монголчуудаа.