Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
80
legacy:Zasag Oyun-Erdene/sBAp0O8K6ZwQ0uM5cclo.jpg

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ.

Ингэхдээ авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч хилээр гарч эх орондоо ирэхгүй байгаа Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарын хүмүүсийг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд шилжүүлэн авах талаарх саналыг холбогдох албанд тавихыг даалгасан байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2023/02/03

    Нүүрс хулгайлсан их хурлын гишүүдээ бүх хөрөнгий нь хурааж яллуулмаар бна битгий зүгээр яриад суугаад бай

  • Х
    Хүчит2023/02/03

    Адьяасүрэн Батэрдэнэ Аюурсайхан акулуудаа барьж ялын үүрүүлээч! Худлаа л яриад чалчаад бх юм

  • З
    Зочин2023/02/03

    Зоригтойхон ажиллаж нам харгалзахгүй хулгайч нарын хулхийг буулгаж хөрөнгийг хурааж шоронд хатааж чадвал монголд жаахан ч гэсэн гэгээ орно, засгийн эрх барьж буй залуу ерөнхий сайдад ч хэрэгтэй. Сингапурын Ерөнхий сайд ах дүү нараасаа шоронд хийж байж улс орноо цэвэрлэсэн юм гэсэн нам дамжсан хулгайч нараасаа салах цаг ахиж тохиохгүй байж мэднэ шүү

  • З
    Зочин2023/02/03

    Ганц цахилгаан станц барих шийдвэр гаргаад барьчихаж чадахгүй шүү дээ. Наад хууль цагдаагийн ажлаа Нянгарбаатараар хийлгэ

  • З
    Зочин2023/02/03

    Нүүрсний хулгайч их хурлын гишүүдээ гишүүний бүрэн эрхээс нь түдгэлүүлж шалгаад хөрөнгий нь хурааж шоронд нь ялыг нь эдлүүлээч ээ худлаа тунхаглан зарлаад суугаад бхийн

  • S
    Suhee2023/02/02

    MASKIiN Erdenezaanii Sumiin tsagdaagiin baitsaagchiin hereg shig yaaj ch ali ch talaas ni yaraad Ouyukaa duu mini har tolgoi deerchin buugaad hetsuu baina kkkkkkkkkkkkk

  • Б
    Бурхан&Чөтгөр2023/02/02

    МАШ ЗӨВ. БУРУУ ЗӨВ НЬ ДАРААГИЙН АСУУДАЛ. МОНГОЛЫН ТӨР ДУУДАЖ БАЙХАД ОРГОН ЗАЙЛАХ БОЛОМЖГҮЙ ЮМ, ТӨРИЙН ГАР ХӨЛ УРТ ШҮҮ ГЭДГИЙГ МЭДРҮҮЛЭХ НЬ ТАНИУЛАХ НЬ ЧУХАЛ ЮМ АА ГЭЖ ...

  • З
    Зочин2023/02/02

    Эхлээд прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхээр оруулах хүмүүсээ бүрэн эрхийг нь түтгэлзүүлчих тэгвэл чамд итгэе