Ж.Сүхбаатар сайд амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тойргынхоо иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 23 сек
50
legacy:SuhbaatarJ gishuun/289378522_570956101057292_5898614854093361023_n.jpg

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар энэ амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байна. Иргэдээс ирж байгаа саналын ихэнх нь автобусны үйлчилгээ, тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн мөнгөний ялгаварлалтай олголт, эмийн хөнгөлөлтийг хассан асуудлыг анхааралдаа авч ажиллаарай гэсэн саналууд байлаа. “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ дэмжсэн. Энэ багц хуулийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. Хэрэв энэ хууль батлагдвал тэтгэврийн хэт зөрүүг зохистой хэмжээнд барьж, жил бүрийн инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэвэр бодогддог суурь аргачлал бий болох юм. Мөн тэтгэвэр тогтоолгох дараалсан 7 жилийг өөрчилж, 5 болгож бууруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах гээд иргэн таны амьдралд дэм болох чухал эрх зүйн орчин бүрдэх юм” гэж тэрээр Чингэлтэйчүүдэд хэллээ.

Мөн Хүүхдийн мөнгөний олголт дээр бүртгэлийн алдаа гарч, иргэдэд хүндрэл учруулсанд уучлал хүслээ. Уг мөнгийг ялгаварлалгүй олгохдоо чирэгдэл учруулахгүй, мэдээллийг нь түргэн шуурхай авч, хаягжилтын бүртгэлийг нь цаг алдалгүй баталгаажуулж, хурдан олгох тал дээр дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд онцгойлон анхаарч ажиллахыг захилаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын тухайд Эрүүл мэндийн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч анхаарч ажиллана гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний тухайд энэ салбарыг цогцоор нь шинэчлэн сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон ажлууд урагштай явж байгаа тухай мэдээллээ Чингэлтэйчүүдэд хуваалцлаа. Үйл ажиллагаа, үйлчилгээ нь доголдолд орчихсон энэ салбарыг юутай ч ТӨРИЙН БОДЛОГЫН ТҮВШИНД гаргаж чадсан аа онцолсон юм. Ирэх намар гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр төлөвлөж байна. Шинэ автобуснуудаа дагаад шинэ үйлчилгээ, шинэ соёл, шинэ стандарт бий болох юм. Иргэд нийтийн тээврийг сонгож, хувийн машинаасаа татгалзсанаар замын түгжрэл тодорхой хувиар буурахад нөлөөлнө гэж тооцоолж байгаа тэрбээр хэллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гэр хорооллоор аптек нээж өгөөч эргүү дагз аа

  • З
    ЗОЧИН

    ТИЙМ М БОЛ ӨӨРИЙ ЧИНЬ ХЭОЭГ АЛГАДАА. ОДОО УТААНЫ САЙД БОЛ. ӨБӨР ШИЙДЭГДЭХЭД ХЭЦҮҮ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД ЗӨНДӨӨ БАЙГАА. ТЭР АСУУДЛУУДЫН САЙД БОЛМООР

  • И
    ИРГЭН

    Замуудын хооронд хязгааралт тавимаар юм. Машин чигээрээ явж байснаа нөгөө талд хүнсний дэлгүүр харангуутаа зам сөрөөд хээв нэг эргээд явчих юм. Түгжрэлийн сайд өөрөө биечлэн энэ улаанбаатарын замаар явж энд тэг гэж зааварчилмаар байна. Замын цагдаа нар чинь зөвхөн сайд дарга нараа түгжрэлээс хамгаалах үүрэгтэй. Ер нь замын цагдаагийн ажил тиййм л зорилготой юм биш үү. 76 гишүүн сайд нарыг л түгжрэлгүй явуулахын тулд ордны урдах замын дохиог маш удаан ажиллуулах үүрэгтэй тэр хэд нь нэг явж дуусахаар бүх юм хэвэндээ ордог ням гаригт маш сайхан түгжрэлгүй нөгөө хэд нь ажиллахгүй учраас.

  • З
    Зочин

    Чи күгээр л зайлаад хичээл за новшоо

  • T
    Tem

    Обеспечьте свою семью деньгами в возрасте. Запускайте Робота! https://iujxnsp.com/27?r=yuqrebng35846