ЗГ: ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Ayursaihan gishuun/329752910_682240400249160_8850400242191964054_n.png

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өчигдөр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тодруулбал, өөртэй нь холбоотой яригдаж буй асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээр ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна гэсэн юм.

Харин өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "УИХ-ын ээлжит чуулган завсарласан. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулагдсны дараа Ерөнхий сайд шийддэг. Тиймээс чуулган завсарласан байгаа тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан" гэлээ.